Ажилтнуудад фитнесс гишүүнчлэл олгох шийдвэр гаргасан бол дараагийн асуулт нь «аль клуб?» Үнийн саналуудыг харьцуулахаас өмнө доорх 7 асуултыг асуугаарай. Хариулт нь ажилтнууд тань үнэхээр очих эсэхийг тодорхойлно.
1. Ажилтнуудын маань замд байгаа юу?
Оффис болон ажилтнуудын ихэнхийн гэрийн хооронд байрлалтай клуб хамгийн их ашиглагддаг. Ажилтнуудаасаа богино санал асуулга авч, хаана амьдардгийг харьцуулаарай.
2. Ажлын цагийн гадна нээлттэй юу?
Өглөө хэдэн цагаас нээгддэг, амралтын өдөр ажилладаг уу? Ээлжийн ажилтантай бол энэ асуулт бүр ч чухал.
3. Ахицыг хэрхэн хэмждэг вэ?
Зөвхөн хаалга нээх карт өгдөг клуб, ахицыг хэмжиж дасгалжуулагч тайлбарладаг клуб хоёр өөр. Биеийн бүтцийн хэмжилт (InBody г.м.) жилд хэдэн удаа хийгддэг, хариуг хэн тайлбарладагийг асуугаарай.
4. Ажилтны хувийн мэдээллийг хэн харах вэ?
Жин, өөхний хувь зэрэг эрүүл мэндийн мэдээлэл ажилтанд л үлдэх ёстой. Байгууллагад зөвхөн нэгдсэн ирцийн тоо очих нь зөв. Үүнийг гэрээнд бичгээр тусгаарай: ажилтнуудын итгэл, оролцоо үүнээс хамаарна.
5. Ирцийн тайлан өгдөг үү?
Сар эсвэл улирал бүр хэдэн ажилтан идэвхтэй байгааг мэдэх нь гэрээг сунгах эсэхээ шийдэхэд тусална. Ирц бага байвал клуб юу санал болгодог вэ: хамт олны сорил, танилцуулах хичээл г.м.
6. Ажилтан ажлаас гарвал яах вэ?
Үлдсэн хугацааг шинэ ажилтанд шилжүүлж болох уу? Гэрээний дундуур ажилтан нэмэх боломжтой юу, тэр үед ямар үнээр тооцох вэ? Эдгээрийг гэрээ байгуулахаас өмнө тохир.
7. Төлбөр, баримт ямар байх вэ?
Нэг нэхэмжлэхээр төлөх үү, хуваан төлөх боломжтой юу? Байгууллага хэсгийг, ажилтан үлдсэнийг төлөх хувилбар байдаг уу? НӨАТ, e-баримтыг хэн, хэрхэн гаргахыг мөн тодруулаарай.
Харьцуулах хүснэгт
Хоёр, гурван клубээс санал авсан бол эдгээр 7 асуултыг мөр болгож, клуб бүрийг багана болгоод харьцуулна уу. Хамгийн хямд санал биш, ажилтнууд хамгийн их очих санал хамгийн ашигтай.
VIP LAB-аас эдгээр асуултын хариуг аваарай
365 Mandala Mall, 3-р давхар. Да–Ба 06:00–22:00, Бя–Ня 09:00–21:00. Ажилтан бүрт InBody хэмжилт.